Хаяг
Оюутны хөгжлийн зээл
Оюутан, залуусын сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оюутны хөгжлийн зээлийг олгодог бөгөөд улирал бүр дунджаар 250 оюутан хамрагддаг. Зээлийн хүсэлтийг улирал бүр хүлээн авах ба тухайн улиралд судлах хичээлийн кр-ийн дагуу тооцож төлбөрийг олгодог. 2020 оноос өмнө мэргэжил харгалзахгүй зээл олгодог байсан тул шаардлага хангасан бүх оюутнууд зээлд хамрагдахад нээлттэй байсан. Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын дагуу “Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжил”-д Био-Анагаах судлаач, Нийгмийн эрүүл мэнд судлаач гэсэн 2 хөтөлбөр ордог байсан тул тус 2 хөтөлбөрөөр суралцдаг оюутнууд Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой байв. 2022 онд БШУЯ-д эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн судалгааг гарган, санал хүргүүлснээр 2023 оны 03 сарын 29-ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 115 дугаар тогтоолд Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл нь шинэчлэгдэн батлагдахад АШУҮИС-ийн 10 хөтөлбөр орсноор тус хөтөлбөрүүдэд суралцаж буй суралцагсад Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болж, оюутнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг илүү хүртээмжтэй болсон.