ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ

 

Товч танилцуулга

Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лаборатори нь 2021 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Шим тэжээл судлал, Хоол үйлдвэрлэлийн Лаборатори (ШТСХҮЛ) нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, мэргэжлийн болон олон нийтэд чиглэсэн ажиллагаа явуулдаг АШУҮИС-ийн НЭМХ-ийн бүрэлдэхүүн нэгж юм. 

Танита багажид тулгуурлан насанд хүрсэн хүн болон хүүхдийн биеийн жингийн индекс, булчингийн масс, дотор өөх, биологийн нас, биеэс зарцуулагдах илчлэгийн хэмжээг тодорхойлох, анализ хийж, зөв зохистой хооллолтын зөвлөгөө мэдээлэл өгөх, хоол үйлдвэрлэх технологи, шим тэжээллэг хоол хүнсний үйлдвэрлэл, шинэ санаа, амьдралын чухал үе болох жирэмсний өмнөх болон жирэмсэн үе, хөхүүл эх, нярай болон бага насны хүүхэд, өсвөр нас, настан болон өндөр настны хоол үйлдвэрлэл, технологи, эмнэлзүйн үеийн хоолны цэс зохиох, жорын стандарт боловсруулах, турших, шалгах, хянах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 

Судалгаа, эрдэм шинжилгээний чиглэл:

1. Танита биеийн хэмжилтийн багажаар насанд хүрэгчдийн болон хүүхдийн биеийн найрлагын хэмжилтийг хийх

2. Цусан дахь гемоглобин тодорхойлох

3. Цусан дахь сахарын агууламжийг тодорхойлох

4. Хоол хүнсний хэрэглээг хоол хүнсний биет үзүүлэн ашиглан тодорхойлох

5. Бага насны хүүхдийн хооллолтыг үнэлэх

6. Амьсгалын сорилын тусламжтайгаар сүүний лактоз шингээх чадварыг тодорхойлох

7. Үйлчлүүлэгчдийн өвчний онцлог, сэтгэл санааны байдал, хувь хүний бие махбод, энерги зарцуулалт, биеийн жингийн индекст нь тохирсон хоолыг зөвлөх

8. Хямарсан эрхтэн тогтолцоог нөхөн сэргээх, үйл ажиллагааг нь дэмжих, өвөрмөц технологиор бэлтгэсэн эмчилгээ сувиллын хоолыг зөвлөх, төлөвлөх, хоолны цэс боловсруулах, технологийн карт боловсруулах

Богино хугацааны сургалт зохион байгуулах чиглэл:

1. Эмнэлзүйн хоол

2. Нярай болон бага насны хоол зүй

3. Жирэмсэн болон хөхүүл эхийн хоол зүй

4. Настны хоол зүй

5. Спортын хоол зүй

6. Олон нийт, үйлчлүүлэгчид зохистой хооллолтын ач холбогдлыг таниулах, шим тэжээлийн боловсрол олгох мэдээлэл түгээх, мэдлэг олгох, зөв дадал зуршил хэвшүүлэх шим тэжээлийн сургалт зохион байгуулах

7. Жин хасах, илчлэг тооцоолох, хоол хүнс ба дасгал хөдөлгөөний чиглэлээр сургалт зохион байгуулах

 

Бүтэц, бүрэлдэхүүн

ШТСХҮ лаборатори нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр “Хамтын ажиллагааны баг” бүрдүүлэх, “Салбар дундын баг” байгуулах бүрэн боломжтой.

М.Мөнхзаяа

ШТСХҮЛ-ийн эрхлэгч

АУ-ны Доктор

Мэргэжил: Эрүүл ахуйч, тархвар судлаач 

Мэргэшил:

  • Хүүхдийн эрүүл ахуйч 
  • Хүнсний эрүүл ахуйч  
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч 
  • НЭМ судлалч 

Үндсэн үйл ажиллагаа:

  • Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуй 
  • Хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжил 
  • Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдал 
  • Нийгмийн эрүүл мэнд 

Харилцах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг АШУҮИС-ийн төв байр 2 тоот 

И-мэйл:

munkhzaya@mnums.edu.mn

Н.Туул

ШТСХҮЛ-ийн Эрүүл ахуйч

Биологийн Ухааны Магистр

Мэргэжил: Биотехнологич 

Мэргэшил:

●  Биохими

●  Микробиологи

●  Хүнсний эрүүл ахуй

 

Үндсэн үйл ажиллагаа:

●  Хүнс судлалын үндэс, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл судлалын чиглэлээр төгсөлтийн өмнөх сургалт

●  Хүнсний эрүүл ахуйн төгсөлтийн дараах сургалт

●  Хоол зүй, шим тэжээл судлалын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх

●  Амьдралын үеүд дэх зохистой хооллолтын сургалт явуулах 

 

Харилцах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг АШУҮИС-ийн төв байр 2 тоот

И-мэйл: tuul.n@mnums.edu.mn

Б.Лувсанлхүндэв

ШТСХҮЛ-ийн Хоол зүйч

Хүнс Судлалын Ухааны Магистр 

Мэргэжил:Хоол зүй, шим судлалч

Мэргэшил:

  • Шим тэжээл ба эрүүл мэнд 
  • Хүнсний эрүүл ахуйч 
  • Клиник, шүүх хор судлал

Үндсэн үйл ажиллагаа:

  • Хоол зүйн боловсрол 
  • Шим тэжээл судлалын чиглэлээр судалгааны ажил 
  • Хүнс ба шим тэжээл судлалын үндэс 

 

Харилцах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг АШУҮИС-ийн төв байр 324тоот

И-мэйл: luvsanlkhundev@mnums.edu.mn

Н.Ням-Осор

ШТСХҮЛ-ийн Чанарын менежер

НЭМУ-ы Магистр

Мэргэжил:НЭМУ-ы мэргэжилтэн 

Мэргэшил:

  • Хүнсний эрүүл ахуйч 
  • НЭМ судлалч 

 

Үндсэн үйл ажиллагаа:

  • Шим тэжээл судлал 
  • Амьдралын үеийн хоол тэжээл, хооллолтын байдлын үнэлгээ 
  • Хүнсний эрүүл ахуй 

 

Харилцах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг АШУҮИС-ийн төв байр 324 тоот

И-мэйл:

nyamosor@mnums.edu.mn

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТӨСӨЛТ АЖЛУУД

 

  1. 1. Улаанбаатар хотын ерөнхий болосвролын сургуульд олгогдож буй бие бялдрын боловсролын үнэлгээ. НМХГ. 2012 он
  2. 2. Өсвөр үеийн ээлтэй тусламж. АШУҮИС, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг. 2010-2011 он 
  3. 3. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс урьдчилан сэргийлэх асуудал, ШУТС-ийн төсөл: Өсвөр үеийнхний бие бялдрын үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээ (нормограмм)-г нас хүйсээр тогтоох судалгаа. АШУҮИС. 2018-2020 он
  4. 4. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас зарласан “Эрүүл хүнс-Зөв хооллолт” бичил төсөл. 2019 он
  5. 5. ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн хүрээлэнтэй хамтарсан “Сүү, цагаан идээний хэрэглээ, лактоз шингээх чадвар ба микробиомын харьцуулсан судалгаа” төсөл. 2019-2024 он
  6. 6. СҮИС-ийн Хүний Экологийн Коллежийн Хүнс ба шим тэжээл судлалын тэнхимтэй хамтарсан “Шим тэжээл судлалын хөтөлбөр сайжруулах” төсөл. 2019 он
  7. 7. СҮИС-ийн Хүний Экологийн Коллежийн Хүнс ба шим тэжээл судлалын тэнхимтэй хамтарсан “Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лаборатори”-ийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах төсөл. 2020-2021
  8. 8. “АПУ ДЭЙРИ” ХХК-тай хамтарсан “Сүү, цагаан идээний хэрэглээ ба лактоз шингээх чадвар”төсөл. 2022 он
  9. 9.“ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах цогц судалгаа” төсөл. 2022 он

 

Хэрэгжиж буй төслүүд – 2023

  1. 1. ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн хүрээлэнтэй хамтарсан “Сүү, цагаан идээний хэрэглээ, лактоз шингээх чадвар ба микробиомын харьцуулсан судалгаа” төсөл, 2019-2024 он.
  2. 2. Шаргалжуут рашаан сувилал болон АШУҮИС-ийн Шим тэжээл судлалын тэнхим, Дотоод шүүрлийн тэнхим, Сэтгэл судлалын тэнхим, Бия бялдар судлалын тэнхимийн хамтарсан “Чихрийн шижин хяналтын багц хөтөлбөр” төсөл, 2023.

Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр /2023 онд/

Хэмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа таргалалттай, ЧШӨ, артерийн даралт ихсэлттэй, зүрх судасны өвчинтэй, ишеми болон харшилтай хүмүүст зориулсан 10 өдрийн хоолны цэсийг шинээр зохиосон /95 төрлийн хоол, зууш, унд/

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Хүнс судлалын үндэс”, “Амьдралын үеүд дэх зохистой хооллолт”, “Хүнсний ЭА”, “Хоол бэлтгэх ШУ”, “Хоол хүнс дасгал хөдөлгөөн” хичээлийн дадлагыг хуваарийн дагуу орж байна.

Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа

●     "Шим тэжээл судлаач клуб"-c "Skincare & Nutrition" өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт ШТСТ-ийн багш Н.Туул “Арьс эрүүл байхад хоол хүнс чухал” сэдвээр сургалт орсон.

●     “Говь” ХК-ны хоол үйлдвэрлэлийн 32 ажилчдад “Зөв зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдал”-ын чиглэлээр М.Мөнхзаяа, Н.Туул багш нар онол, практик хосолсон сургалт явуулсан.

 

“Зөв зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдал”-ын сургалт

АШУҮИС-ийн цайны газруудаар явж хяналт тавьж, зөвлөгөө өгөх

Харилцах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Шим тэжээл судлал, хоол үйлдвэрлэлийн лаборатори, 2 тоот

И-мэйл: munkhzaya@mnums.edu.mn