Багшийн хөгжил, цахим сургалтын газар

Багшийн хөгжлийн хөтөлбөр

Багшийн хөгжлийн хөтөлбрий хөгжлийг хэрэгжүүлэх Шинэ багшийн сонгон шалгаруулалт Багш нарт зориулсан сургалт, үйл ажиллагаа Ментор-менти тогтолцоо Багшийн мэдээллийн цахим сан Багш нар зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд Гадаад, дотоодын багш солилцооны хөтөлбөр Багшийн мэргэжлийн үйл ажиллагааны /эмнэлзүйгээс бусад/ ачааллыг тооцох Шинэ багш нарын чиглүүлэх сургалт Гэрээт багш Багшийн албан тушаалын зэрэглэл өөрчлөх Багшлах эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа

Суралцахуйг дэмжих

Оюутны эрүүл мэндийг дэмжих төвүүд Оюутны сэтгэлзүйн төвүүд Чиглүүлэгч багш хөтөлбөр Гадаад оюутан Гадаад, дотоодын оюутан солилцоо Тусгай хэрэгцээт суралцагчийг дэмжих Оюутны хөдөлмөр эрхлэлт Ректорын нэрэмжит тэтгэлэг Бусад тэтгэлгүүд

Багшийн багшлах үйл ажиллагаа, цахим сургалттай холбоотой бүртгэл мэдээллийг төгөлдөршүүлэх, тайлан мэдээлэл гаргах
Боловсролын судалгаа, суралцахуй, заах арга зүйн чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулах
Цахим сургалтын системийг хөгжүүлэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах
Цахим сургалтын технологийг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, технологийн шийдэл боловсруулж, нэвтрүүлэх
Танхимын болон цахим холимог хэлбэрээр сургалтаа зохион байгуулж буй багш нарт цахим сургалтыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах талаар зөвлөгөө өгөх, удирдамжаар хангах
Суралцагсдын цахим шуудангийн хаягийн бүртгэл, анги, хэсэг, бүлгийн шуудангийн тасралтгүй ажиллагааг хангах
Мультимедиа студийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, хичээлүүдийн видео материал боловсруулах, видео хичээлийн санг хөтөлж, хадгалах

Багшийн хөгжлийн хөтөлбөр

АШУҮИС-ийн Захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/259 тоот тушаалаар Багшийн хөгжлийн хөтөлбөрийг анх удаа батлав. Тус хөтөлбөр нь их сургуулийн хөгжлийн бодлогын багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэх тэргүүлэх зорилтын хүрээнд багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ба багшийн цогц чадамжийн хүрээг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд үндсэн 5 зорилт, 39 үйл ажиллагааг төлөвлөн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 Шилдэг хүний нөөцийг бүрдүүлж, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, заах ба суралцахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх хүрээнд заах арга зүйн сургалтуудад давхарсан тоогоор 390 багш хамрагдаж, шинээр ажилд орсон багш нарт 5 модуль бүхий сургалтад хамруулж багшлах эрхийн гэрчилгээг 60 багшид олгоод байна. Мөн шинээр ажилд орсон багш нарт зориулсан менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гадаад багшийн тоог нэмэгдүүлж, бүрэлдэхүүн сургууль, салбар сургууль, эмнэлэгт багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд судалгааны арга зүйн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлэхэд дэмжиж чадавхижуулах сургалтууд зохион байгуулагдаж 180 багш хамрагдаад байна. Мөн олон улсын хянан магадлагаа бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлэхтоо сүүлийн 3 жилд 2 дахин нэмэгдлээ. Багшийн мэргэжлйн болон нийгмийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, багшийн академик соёл, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

2022 онд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд Багшийн хөгжлийн дэд хөтөлбөрийг сургууль тус бүр боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. АШУҮИС- ийн салбар сургуулиуд Багшийн хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлэн багш нарт зориулсан 16 удаагийн сургалтыг бие даан зохион байгуулж, давхардсан тоогоор 200 гаруй багш нар хамрагдсан ба гадаад, дотоодын багш нарыг урьж ажиллуулж байна.