НИЙГЭМ, ЗАН ҮЙЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Товч
танилцуулга
Нийгэм, зан үйл, эрүүл мэндийн төв нь
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үндсэн нэгж юм.
Төвийн
зорилго: Хүн
амын амьдралын чанарыг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх
сургалт, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино. Зорилгын
хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
·
Эрүүл
мэнд, нийгмийн үйлчилгээний салбарт эрүүл мэндийг дэмжих, урьдчилсан сэргийлэх,
зан үйлийг өөрчлөх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
·
Хүн
амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг
хамгаалах, бэхжүүлэхэд чиглэсэн судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
·
Олон
нийтийн оролцоонд тулгуурлан, салбар дундын хамтын ажиллагаанд түшиглэн, эрүүл
амьдралын хэв маягийг төлөвшүүлэх боловсрол олгох
·
Эрүүл
мэндийн чиглэлээр баримталж буй эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй бодлого
хөтөлбөрт нөлөөлөх
2021 оны хичээлийн жилд тус төв нь үйл
ажиллагаа явуулах бие даасан нэгж болсон.
Үйл
ажиллагаа
Тус төв нь 2016-2017 онд НЭМС-ийн Зан
үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимийн харьяанд “Эрүүл мэндийг дэмжих төв” нэрээр
үйл ажиллагаагаа эхэлсэн.
·
Байгуулагдсанаас
хойш дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
·
Байгууллага,
хамт олонд мэргэжлийн, чадавхижуулах сургалт зохион байгуулах
·
Их
сургуулийн эмнэлгийн дэргэд үйлчлүүлэгчийг дэмжих төвийн үйл ажиллагаанд
мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
·
Эрүүл
мэндийн зан үйл, сэтгэл зүйн асуудлыг хүн амын бүлгүүдэд судлах судалгааны
төсөлт ажлуудад оролцох
·
Хэвтэн
эмчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага,
сурталчилгааны материал боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.
·
Эрүүл
мэндийн сэтгэлзүй
·
Эрүүл
мэндийн дадал зуршил, зан үйл
·
Хүн
амын нийгэм, сэтгэлзүйн асуудлууд
·
Нийгмийн
хамгаалал, халамжийн бодлогын үнэлгээ
·
Эрүүл
мэндийн сэтгэлзүй
Бүтэц,
бүрэлдэхүүн
НЭМС-ийн “Урьдчилан сэргийлэх анагаах
ухаан”, “Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухаан”-ны тэнхимийн хамтарсан
олон мэргэжлийн (нийгмийн эрүүл мэнд судлаач, их эмч, нийгмийн ажил, сэтгэл
судлаач, философи, түүх, ёс зүйн) чиглэлийн багш нараас бүрдсэн баг ажилладаг