Хаяг
Шим Тэжээл Судлал, Хоол Үйлдвэрлэлийн Лаборатори (ШТСХҮЛ) нь 2021 онд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд НЭМХ-ийн бүрэлдэхүүн нэгж болон байгуулагдсан.
Тус лаборатори нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, туршилт, сургалт, судалгаа, мэргэжлийн болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Үйл ажиллагаа
Сургалт ба дадлагын орчин
АШУҮИС-ийн 6 хөтөлбөрийн хүрээнд Шим тэжээл судлалын тэнхимээс заадаг хичээлүүдийг энэ лабораторид практик сургалтын зориулалтаар зохион байгуулан ашиглаж байна.
Мэргэжилтний чадавхжуулах сургалт
Эмнэлгийн хоол зүйч, тогооч, сургууль, цэцэрлэгийн нийтийн хоол үйлдвэрлэлийн ажилтнууд, хүнсний аюулгүй байдлын чиглэлийн судлаач, ажилтнуудад үйлдвэрлэлийн зохиостой дадал, хоолны аюулгүй байдал, технологийн шинэчлэл, стандартчилал, ажлын байрны урсгал шугамын зөв зохион байгуулалт зэрэг чиглэлээр сургалт явуулах боломжтой.
Амьдралын үе шат бүрийн хоол тэжээлийн туршилт, сургалт, судалгаа
- Жирэмсэн, хөхүүл эх
- Хүүхэд, өсвөр үе
- Ахмад настан
- Спортын хоол зэрэг Монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маягт нийцсэн хооллолтын зөвлөгөө мэдээллийг өгдөг.
Эмнэл зүйн хоол, тусгай зориулалтын хоол боловсруулах технологийн сургалт, судалгаа
- Бүтэц өөрчилсөн хоол (Texture-modified diet) боловсруулах
- Зөөлөн, нухаш, шингэн хоолны технологийн туршилт
- Өвчтөнд тохирсон илчлэг, шим тэжээлийн тооцоолол
- Мэс заслын өмнө/дараах үеийн хоол зүй
- Дисфаги үеийн хооллолт зэрэг хооллолтын сургалтыг зохион байгуулдаг.
Хоолны цэс төлөвлөлт, үнэлгээ зөвлөгөө
- Хоолны цэсийн тэжээллэг чанар, илчлэгийн үнэлгээ
- Монгол улсад мөрдөгдөж буй зөвлөмж хэмжээтэй болон байгууллагын стандарттай тохирох эсэх дүн шинжилгээ
- Үнийн болон түүхий эдийн үр ашигтай зохицуулалт
- Цэсийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
- Цэсийн шинэчлэл, сайжруулалт, төлөвлөлт
- Хоолны газрын эрүүл ахуйн үнэлгээ
- Хоолны газрын эрүүл ахуй
- GHP/GMP, HACCP нийцлийн үнэлгээ
- Эрсдэлийн түвшин тогтоох, зөвлөмж өгөх
Хамтарсан төсөл хөтөлбөр
- Лаборатори нь дотоод, гадаадын их дээд сургууль, эмнэлэг, байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран сургалт, судалгаа, инновацын чиглэлээр хамтарсан төсөл, сургалт, дадлага хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 2 тоот