Хаяг
БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН
БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН
Анагаах ухаан, биологи, биохими, молекул биологи, хөдөө аж ахуй, биотехнологи, физик, электроник, информатик, мэдээллийн технологи зэрэг салбарыг хамарсан, эрүүл мэндийн систем, хувь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх шинжлэх ухааны мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүн гаргадаг орчин үеийн, хурдацтай хөгжиж байгаа судалгааны чиглэл бол БИО-АНАГААХ-ын салбар юм. БШУЯ-ны лабораторийн орчин нөхцлийг сайжруулах бодлого дэмжлэгийн хүрээнд 120 сая төгрөгийн засвар үйлчилгээ мөн цөм лаборатори болон бусад лабораторийн үндсэн баазад тулгуурласан АШУҮИС-ийн БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭН байгуулагдаж 2022 оны 11 сарын 25-нд нээлтээ хийсэн.
Хүний Нөөц
Чимэддоржийн БАТТОГТОХ
Био-Анагаахын хүрээлэнгийн захирал
battogtokh@mnums.edu.mn
Батчулууны ХОНГОРЗУЛ
Судалгаа Боловсруулалтын төвийн эрхлэгч
khongorzul.bat@mnums.edu.mn
Батнасангийн ГАЛИНДЭВ
Туршилтын амьтны төвийн эрхлэгч
galindev@mnums.edu.mn
ОДОО ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ АЖИЛУУД
“Монгол улсад голомтлон тархаж буй SARS-CoV-2 омогт БХ-ПГУ аргаар өвөрмөц мутаци илрүүлэх, нуклейн хүчлийн дараалал тогтоох шинжилгээний шинэ технологи нэвтрүүлэх” 2021-2022
Санхүүжилт: 243,766,500 ₮
“Монгол улсад SARS-CoV-2-ийн голомтолсон халдварын геномын судалгаа” 2020
Санхүүжилт: 188,000,000 ₮
“Монгол улсад тохиолдож буй тархины анхдагч хавдрын дархлаа оношлогоо, хяналт“, удирдагч Л.Энхсайхан, 2020-2022
Санхүүжилт: 110 сая
ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл –1
БШУЯ ба МАУОУС-тай хамтарсан төсөл “Өвсөн гурван халуун тангийн ходоод, улаан хоолойн хавдрын эсрэг нөлөө”, 2020-2022 он
Санхүүжилт: ₮ 45 сая
- Эфирийн тосны үйлчлэлийг тархины зарим төвүүдэд тодорхойлох нь”, 2022-2024 он
Санхүүжилт: ₮ 50 сая
- “Нөхөн үржихүйн бус эрхтний хавдрын дараах өндгөвчний үйл ажиллагааны алдагдлыг эсийн эмчилгээгээр сэргээх” 2022-2024 он
Санхүүжилт: ₮ 50 сая
- “Цус/төрөл ойртсон гэр бүлийн өвчлөлийн байдлыг тодорхойлох судалгаа” 2022-2023
Санхүүжилт: ₮ 49 сая 744 мянга
- “Шүд цоорлын эсрэг нян орлуулах болон пробиотик шинэ бүтээгдэхүүн гарган авах” 2021-2022
Санхүүжилт: ₮ 86 сая
- “ОХ40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь“, удирдагч Ч.Гансүх, 2019-2022
Санхүүжилт: 40 сая
- “Харшлын эмчилгээнд CpG ДНХ ашиглах нь“, удирдагч Л.Энхсайхан, 2020-2023
Санхүүжилт: 45 сая
- “Урсгал эс тоолуурын аргаар олон төрлийн цитокиныг зэрэг тодорхойлох технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь“, удирдагч Т.Хонгорзул 2022-2024
Санхүүжилт: 40 сая
- “Адууны түүхий эдээс ялгасан коллагений төрөл, цэвэршилт, биологийн идэвхийг тодорхойлох”, 2023-2024 он
Санхүүжилт: ₮ 45 сая
- “Уушигны үрэвсэлд эмийн ургамлын хандны үзүүлэх нөлөө” 2023-2024
Санхүүжилт: ₮ 45 сая
- “Эдийн шинжилгээний лабораторид эдийн бичил шинжилгээний цомог (tissue microarray kit), иммуногистохимийн будгийн аргыг нэвтрүүлэх” 2022-2023 он
Санхүүжилт: ₮ 35 сая
- “Гемофилийн генийн эмчилгээний эмнэлзүйн урьдчилсан судалгаа – Биобанк байгуулах” 2023-2024 он
Санхүүжилт: ₮ 69 сая 890 мянга
- “Цус/төрөл ойртсон гэр бүлийн өвчлөлийг илрүүлэх эмнэлзүйн, урьдчилсан судалгаа” 2022-2023
Санхүүжилт: ₮ 70 сая
- “Цус/төрөл ойртсон гэр бүлд SBNO1 гений дарааллыг тогтоож, оюуны хомсдол өвчний хамаарлыг илрүүлэх” 2023-2024
Санхүүжилт: ₮ 68 сая 300 мянга
МУИС-ийн ХШУИС болон Япон улсын Киотогийн Их Сургуулийн Амь ухааны их сургуультай хамтарсан төсөл “Эхийн сүү болон нярайн өтгөнд агуулагдах олигосахаридын судалгаа”, 2023-2025 он
“Элэг өөхлөлтөд митохондрийн кальцийн суваг хориглогчийн үзүүлэх нөлөө болон механизм” 2023-2025 он
Санхүүжилт: 109,500,000.00 ₮
“Өнчин тархины аденомын эмгэг судлалын онцлог, хавдрын үүдэл эсийн дохио дамжилт болон наалдуулагч молекулын илрэлийг судлах нь” 2023-2025 он
Санхүүжилт: 47,760.00 USD
ШУТС ба ОХУ-ын судалгааны сантай хамтарсан төсөл “Эсийн ургамлаас биологийн идэвхтэй фракцыг ялган авч, in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэнаргачлал боловсруулах судалгаа” удирдагч С.Цогтсайхан, 2021-2024 он
Санхүүжилт: 54 сая
ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙДАЛ (НИЙТ)
ЭРДМИЙН
ЦОЛ ЗЭРГЭЭР
Профессор
- 3
Дэд профессор – 4
Доктор – 5
Магистр – 9 (докторант - 12)
Магистрант – 11
Бакалавр – 26
судалгаа, шинжилгээний ажлын туршлага, ур чадвартай НАРИЙН
МЭРГЭЖЛИЙН ЭМЧ
БИО-АНАГААХ
СУДЛААЧ
ХИМИЧ
БИОТЕХНОЛОГИЧ
МАЛЫН ЭМЧ
ЛАБОРАТОРИ
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Хүний геном
- Популяцийн генетик
- Нуклеотидын дараалал тогтоох
- Эпигенетик
- Халдварт, халдварт бус өвчин
ТӨСӨЛТ АЖИЛ:
•БШУЯ, ШУТС “Олон хүчин зүйлийн шалтгаант удамшимтгай зарим эмгэгүүдийн геномын судалгаа” удирдагч Ж.Сарантуяа,
•ЭМЯ-ы захиалгат, “Монгол улсад голомтлон тархаж буй SARS-CoV-2 омогт БХ-ПГУ аргаар өвөрмөц мутаци илрүүлэх, нуклейн хүчлийн дараалал тогтоох шинжилгээний шинэ технологи нэвтрүүлэх” удирдагч Ч.Баттогтох,
•БШУЯ-ы захиалгат төсөл “Шүд цоорлын эсрэг нян орлуулах болон пробиотик шинэ бүтээгдэхүүн гарган авах” удирдагч Ч.Баттогтох,
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
Нуклейн хүчлийг ялгах, цэвэршүүлэх, олшруулах, илрүүлэх, тоон анализ хийх,
- Генийн экпресс, геномиксийн чиглэлийн туршилт судалгаа
- Плазмид контрукц бэлтгэх, трансформаци явуулах, рекомбинант молекул гарган авах
- Нуклейн хүчил болон уургийн гель электрофорез, бактерийн геномын маппинг
- Уургийг ялгах, илрүүлэх, цэвэршүүлэх /Вестерн блотинг/
- Нуклеотидын дараалал тогтоох
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах технологийг боловсруулах суурь судалгаа
- Генетик материалын химийн найрлага
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар, хяналтын шинжилгээ
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
Орчин үед судалгаа, шинжилгээнд өргөн хэрэглэгдэж буй багаж, тоног төхөөрөмж тухайлбал, өндөр мэдрэмжит шингэний хроматограф, масс спектрометр, спектрофотометр зэрэг багаж, мөн химийн шинжилгээний арга, аргачлал ашиглан:
- Биоидэвхт бага молекулт органик нэгдлүүд болон липид, уураг, амин хүчил, нүүрс усыг таньж тодорхойлох
- Эмийн бодисын тоон агууламж тодорхойлох
- Антиоксидант идэвх тодорхойлох
- Нийт фенолт нэгдэл, флавоноидын агууламж тодорхойлох
- Хүнсний бүтээгдэхүүнд чанарын болон тооны анализ хийх
ТӨСӨЛТ АЖИЛ:
- ЭМЯ-ны захиалгат, БШУЯ ба МАУОУС-тай хамтарсан төсөл “Өвсөн гурван халуун тангийн ходоод, улаан хоолойн хавдрын эсрэг нөлөө”
- Монос группын захиалгат судалгаа “Нарийн навчит цахилдаг ургамлын фитохими болон хорт хавдрын эсрэг идэвхийн судалгаа”
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Үүдэл эс, эд, эсийн өсгөвөр
- Эм, эмийн бодис, уламжлалт эмийн үйлчилгээ, үйлийн судалгаа
- Эмнэлзүйн өмнөх шатны туршилт судалгаа
- Амьд эсийн дүрслэл
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
- Бүх төрлийн эсийн (анхдагч өсгөвөр, эсийн шугам) өсгөвөр хийх
- Эсийг хөлдөөн хадгалах
- Эдийн өсгөвөр хийх, хадгалах
- Туршилтын үеийн эс, эдэд гарсан өөрчлөлтүүдийг илрүүлэх
- Амьд эсийн дүрслэл
- Иммунофлюросценцийн микроскопи
ТӨСӨЛТ АЖИЛ:
- БШУЯ-ы захиалгат, ШУТС ба ОХУ-ын судалгааны сантай хамтарсан төсөл “Эсийн ургамлаас биологийн идэвхтэй фракцыг ялган авч, in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” удирдагч С.Цогтсайхан, 2021-2024 он
- ШУТС-ийн суурь судалгааны төсөл- “ОХ40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь“, удирдагч Ч.Гансүх
- ШУТДС-ийн ахисан түвшний төсөл- “Яс устгагч эсийн дохио дамжилтанд Алтан гагнуур (Rhodiola rosea)-ын биологийн идэвхт бодис салидрозидийн үзүүлэх нөлөө“, удирдагч О.Эрдэнэзаяа
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Хавдрын дархлаа эмчилгээ
- Шингэн биопси хөгжүүлэлт
- Аутоиммун эмгэгийн оношилгоо
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
- MACSQuant10 эс шинжлэх анализатор
- Шууд бус иммунофлюресценци
- Плазмид угсралт
ТӨСӨЛТ АЖИЛ:
ШУТС-ийн суурь судалгааны төсөл “Урсгал эс тоолуурын аргаар олон төрлийн цитокиныг зэрэг тодорхойлох технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь“, удирдагч Т.Хонгорзул
- АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилттэй инновацийн төсөл “Аутоиммун эмгэгийн оношлогооны ФХЭБУ-ын оношлуур үйлдвэрлэх“, удирдагч Т.Хонгорзул
- БШУЯ-ы захиалгат, ШУТС ба ОХУ-ын судалгааны сантай хамтарсан төсөл “Эсийн ургамлаас биологийн идэвхтэй фракцыг ялган авч, in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” удирдагч С.Цогтсайхан, 2021-2024 он
- ШУТС-ийн суурь судалгааны төсөл “ОХ40 агонистыг хавдрын хэсгийн дархлаа эмчилгээнд хэрэглэх нь“, удирдагч Ч.Гансүх
- ШУТС-ийн суурь судалгааны төсөл “Харшлын эмчилгээнд CpG ДНХ ашиглах нь“, удирдагч Л.Энхсайхан
- ШУТС-ийн санхүүжилттэй ЭМЯ-ны захиалгат төсөл- “Монгол улсад тохиолдож буй тархины анхдагч хавдрын дархлаа оношлогоо, хяналт“, удирдагч Л.Энхсайхан
Үйл ажиллагааны зорилго
- Тархи судлалын чиглэлээр суурь судалгаа болон эмнэлзүйн өндөр түвшиний судалгаа хийх нөхцлийг бүрдүүлэх
- Орчин үеийн шинэ технологи, судалгааны аргыг нутагшуулах чадварлаг боловсон хүчин, судлаач бэлтгэх
- Дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаач нартай хамтран судалгаа, шинжилгээ хийх
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Мэдрэлийн эсийн үйл ажиллагаа, эсийн дотоод дохио дамжилт
- Физиологийн үйл ажиллагааны төвийн зохицуулга, хооллолт, стресст мэдрэлийн төвүүдийн үүрэг
- Нойр судлал, нойрны үеийн тархины цахилгаан хэлбэлзэл, эмнэлзүйн судалгаа
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
Нейрофизиологийн нэгж
- Туршилтын амьтны (хулгана, харх) тархинд стереотаксик мэс ажилбар хийх, физиологийн туршилтууд болох зан байдлын, хоол тэжээлийн, бодисын солилцооны эрчим тодорхойлох
Психосоматик анагаах ухааны нэгж
- Тархины цахилгаан бичлэг (электроэнцефалографи), тархины эсээс ирэх цахилгаан хэлбэлзлийг бүртгэх электрофизиологийн шинжилгээ хийх Өнгөт допплер хэт авиан оношилгоогоор судасны нарийсал, бөглөрөл тодорхойлох.
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Багш, судлаачдын эрдэм шинжилгээний судалгааны ажлын орчин нөхцөл, хүртээмж, чанар, үр дүнг дэмжих
- Судалгаанд суурилсан шинжлэх ухаан технологи, инновацын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Судалгаа, шинжилгээний ажлын арга аргачлалд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, судалгааны лабораторийн үйл ажиллагааг хөгжүүлэх, чадамжийг дээшлүүлэх
- Лаборатори нь нээлттэй, дундын, олон салбарын хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаатай байхын зэрэгцээ хүний нөөцийн хувьд өндөр зэрэглэлийн судлаачид мэргэшсэн, зөвлөх, манлайлах үйлчилгээг үзүүлэх
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
Хүн болон амьтны эд, эсийг дээжийг формалинд бэхжүүлэн, эдийн дамжлагаар явуулан парафин блок цутгаж, хөлөөсөн зүсмэг хийж эдийн зүсмэг бэлтгэнэ.
Бэлтгэсэн эдийн зүсмэгт дараах шинжилгээ хийх боломжтой:
- Суурь будгийн арга (гемтоксилин-эозин)
- Тусгай будгийн арга
- Хистохимийн будгийн арга
- Иммунохистохимийн арга
СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
- Лабораторийн амьтдыг SPF бичил амь судлалын зэрэглэлийн түвшний туршилтын платформоор хангах
- Амьтанд суурилсан суурь шинжлэх ухааны чиглэлийн салбар дундын судалгаа, сургалт хийх орчин нөхцөлийг бүрдүүлснээр хамтын ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх
- Генетик инженерчлэлийн чиглэлийн (транген) лабораторийн бааз суурийг бүрдүүлэх
- Лабораторын амьтны төрөл зүйлийг нэмэгдүүлэх, техникийн баримт бичгийг боловсруулах
ЛАБОРАТОРИЙН ХҮЧИЛ ЧАДАЛ
- Лабораторийн амьтны стандарт хэрэглэгдэхүүн болох тэжээл, дэвсгэр болон 2-догч орчны шаардлагад нийцсэн HEPA шүүлтүүр бүхий IVC шүүгээнд үржүүлэх
- Амьтанд суурилсан суурь судалгааны чиглэлийн арга зүйн зөвөлгөө өгөх, хамтран ажиллах
- Туршилтын амьтны өвчний загвар үүсгэх
- Лабораторийн амьтныг ашиглахтай холбоотой техникийн баримт бичиг, сурах бичиг боловсруулах
- Туршилтын амьтанд in vivo, in vitro судалгааг бусад лабораторитой хамтран гүйцэтгэх