Алсын зайны сургалт

Цахим Сургалтын Систем

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломж бүхий цахим сургалтын Moodle системий ашиглан цахим болон хосолсон сургалтуудыг тус системийг ашиглан зохион байгуулж байна.

  • Цахим сургалтын систем нь диплом, бакалавр, магистр, доктор, резиденс, төрөлжсөн мэргэжил гэх мэт үндсэн танхимын сургалтыг цахим болон хосолсон хэлбэрээр зохион байгуулахад дэмжлэг болж ажилладаг.
  • Тус системд төгсөлтийн өмнөх буюу бакалавр, дипломын зэрэг олгох сургалтын бүх хичээлийн онлайн лекцүүд видео хэлбэрээр байршиж, суралцагчид хичээлээ судлах хугацаандаа видео лекцүүдээ үзэх боломжтой.
  • Дээрх хосолсон сургалтуудаас гадна ард, иргэд, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан бүрэн онлайн нээлттэй курсуудыг санал болгодог. Хамгийн сүүлд “Коронавируст өвчин (КОВИД-19)-ий үүсгэгч, тархвар судлал, сэргийлэлт, эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ” сэдэвт нээлттэй хичээлийг бүтээж, байршуулсан байна.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан тасралтгүй анагаах ухааны боловсролын кредит курсуудыг бүрэн онлайн хэлбэрээр зохион байгуулдаг ба бүрэн судалсны дараа оролцогчид сургалтад бүрэн хамрагдсан гэрчилгээгээ шууд татаж авах боломжтой.
  • Мөн суралцагчдаас онлайн хэлбэрээр төгсөлт, элсэлт, улирлын болон явцын тестийн шалгалт авахад тогтмол ашиглагдаж байна.
  • АШУҮИС-ийн багш, ажилтнуудад зориулсан багш хөгжүүлэх болон хувь хүний хөгжлийн хосолсон болон онлайн сургалтыг тогтмол явуулдаг.

 

0

Хэрэглэгч

0 +

Хичээл

0 M+

Файл, контент

0

сорилын сан

0

Шалгалт