ХӨДӨЛМӨР, ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН ЛАБОРАТОРИ

 

Хөдөлмөр, Орчны Эрүүл Ахуйн Лаборатори (ХОЭАЛ) нь 2015 онд “Хөдөлмөр, орчны эрүүл мэндийн институт” нэртэйгээр НЭМС-ийн дэргэд байгуулагдсан ба НЭМХ байгуулагдснаар 2021 оноос тус хүрээлэнгийн нэгж болон үйл ажиллагаагаа явуулж байна. 

АШУҮИС дээр хэрэгждэг хөдөлмөрийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуйн сургалт, судалгааны түшиц бааз болдог. Аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байрны агаар дахь цулцанд нэвтэрдэг тоос, нийт тоосыг хувь хүний амьсгалын түвшинд тодорхойлох, тоосонд цахиур тодорхойлох шинжилгээ, ажлын байрны бичил цаг уур, гэрэлтүүлэг, шуугиан, доргион зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээнүүдийг МУ-д мөрдөгдөж буй стандартын дагуу олон улсын жишигт нийцүүлэн хийж өгч хамтран ажилладаг. Эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар ажлын байр, орчны сөрөг нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулж байна.


Үйл ажиллагаа
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, эрүүл ахуйн хэмжилт

  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ

  • Орчны бохирдлын үнэлгээ

  • Лабораторийн шинжилгээ /нийт тоос, цулцанд нэвтэрдэг тоос, тоосон дахь цахиурын агууламж/

  • Мэргэжлийн сургалт зохион байгуулах

ХОЭАЛ нь Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартаар 2016, 2019, 2022 онуудад тус тус амжилттай давтан итгэмжлэгдсэн.

Итгэмжлэлийн гэрчилгээ:

MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлүүлсэн хүрээ

Итгэмжлэгдсэн сорилтын төрөл

Шинжлэх бүтээгдэхүүн, обьект

Тодорхойлох үзүүлэлт

Жинлэлтийн шинжилгээ /суурин/

Агаараас цуглуулсан тоосны сорьц

Цулцанд нэвтэрдэг тоосны агууламж

Нийт тоосны агууламж

Багажит шинжилгээ

/суурин/

Тоосонд агуулагдах кварц, кристобалит цахиур

Ажлын байрны орчинд гүйцэтгэх хэмжилт /явуулын/

Ажлын орчин

Температур

Харьцангуй чийглэг

Агаарын урсгалын хурд

Гэрэлтүүлэг

Шуугиан

Орчны хэмжилт, шинжилгээ хийгдэх

Бүтэц, бүрэлдэхүүн

Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори нь судалгаа, сургалт, мэргэжлийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх түшиц бааз юм. Тус лаборатори нь нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй (орон тооны 2, орон тооны бус 8) ба үүнээс дэд профессор 1, докторант 6, магистр 2, магистрант 1 ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТӨСӨЛТ АЖЛУУД

 

Хэрэгжүүлсэн

1.         Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах цогц судалгаа, 2022

2.         Улаанбаатар хотын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенц судалгаа, Дэлхийн банк УБ Цэвэр агаар төсөл, 2016 он

3.         Дулааны  цахилгаан станцын ажлын байран дахь шуугианы өртөлтийн үнэлгээ, 2015

4.         Гадаад орчинд ажиллагсдын агаарын бохирдлын судалгаа, 2018-2019, ДЭМБ

5.         Дотоод орчны агаарын бохирдлын үнэлгээ, 2018-2020, ДЭМБ

6.         Цахилгаан халаалтаас гэр сууцны дотоод орчны агаар чанар, оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа, ШУТС, 2017-2019 он,

7.         Уул уурхайн ойролцоо амьдардаг хүүхдийн хар тугалганы өртөлтийн үнэлгээ, АНУ, MHIRT хөтөлбөр, 2018 он

8.         Агаарын бохирдолтой бүсэд амьдардаг хүүхдийн агаарын бохирдолт өртөх байдлыг тогтоох судалгаа, 2017-2018 он, Мицубиши корпораци

9.         Дархан, Эрдэнэт хотын 4-7 насны хүүхдийн хар тугалганд өртөлтийн судалгаа, АНУ-ын Мичиганы их сургууль, 2017 он,

Одоо хэрэгжиж буй

1.            “Монголын Хүрээлэн Буй Орчин Ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв”-ийг байгуулах төсөл, 2022-2027

2.            “Барилгын салбарт ажиллагсдын шуугианы өртөлт ба сонсгол бууралтыг судлах" Нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүүжилттэй.

3.            Эрүүл мэндийн байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний аргачлал боловсруулах, ЭМЯ-ны ХАБЭА мэргэжлийн зөвлөлийн захиалгаар ДЭМБ санхүүжилтээр хийхээр төлөвлөж байна.

4.            “Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ” ЭМЯ, 2023 он.

 

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

-           Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал

-           Орчны эрүүл ахуй

-           Агаарын бохирдол

-           Хор судлал

Хэмжлийн хүрээ

-           Тоосны жин (PM2.5, PM4, PM10, нийт тоос)

-           PM2.5 тоосны шууд хэмжилт

-           Тоосонд цахиурын давхар исэл

-           Цусан дахь хар тугалга

-           Шуугиан

-           Доргион

-           Шууд хэмжилт: Угаарын хий, СО2, чийглэг, температур, гэрэлтүүлэг, тоос

 

Төгсөлтийн дараах сургалт, судалгаа, хамтын ажиллагаа

Докторын судалгаа:

-           Одоо хамтарч буй – 4

Магистрын судалгаа:

-           Хамгаалсан - 8

-           Одоо хамтарч буй судалгаа – 4

 

Дараах аж ахуйн нэгж, байгууллагуудтай хэмжилт, шинжилгээ, эрүүл ахуйн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг. Үүнд:

-           Уул уурхай

-           Үйлдвэр

-           Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагууд

-           Лабораториуд

-           Хувийн аж ахуйн нэгжүүд

-           Мэргэжлийн байгууллагууд

-           Барилга байгууламж зэрэг бүхий л аж ахуйн нэгж байгууллагууд орно.

Хамтын ажиллагаа

Харилцах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори, 1 тоот

Утас:+976-99261399, 99208243

И-мэйл: oelab@mnums.edu.mn