Сүүлийн үеийн томоохон ололт амжилт:
БНСУ-ын Йонсей их сургуультай 1993 оноос хойш хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд Йонсей их сургууль гадаад номын сан, ЭШ-ний төв лаборатори байгуулж өгч багш оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. МУАУОУС нь 2014 оноос БНХАУ-ын Тяньжины УАУ-ны их сургуультай хамтарсан “Зүү төөнө заслын их эмч” (4+2) хөтөлбөр, 2016 оноос Япон улсын Токио Ариаке Их Сургуультай хамтарсан “Уламжлалт анагаахын засалч” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2017 оноос Жайкагийн Монгол Япон эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх 1-р шатны төсөл өндөрлөж, 2-р шатны төслийн бэлтгэл ажил эхэлж байна. 2019 оноос АНУ-ын Харвардын анагаах ухааны сургуультай хамтарсан Т2Т, Т2С хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд амжилттай зохион байгуулсан. Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд АШУҮИС болон харьяа эмнэлгүүдийн тоног төхөөрөмж шинэчлэх 7.5 сая еврогийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. БНСУ-ын Олон улсын боловсролын солилцооны ассоциацитай хамтран ажиллах гэрээний хүрээнд АНУ-ын Жоржиа мужийн их сургуультай хамтран 2021 оны хичээлийн жилээс эхэлж хүний их эмч мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+4 хамтарсан хөтөлбөрийг англи хэл дээр хэрэгжүүлж эхэлсэн, 2022 онд Ханкүкийн их сургууль, Жежүгийн олон улсын их сургууль, АНУ-ын Нью Токио их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Гадаад харилцааны газар
Гадаад харилцааны газар
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
С.Зоригийн гудамж, төв байр, 2 давхар, 219 тоот
И-мэйл: int.relations@mnums.edu.mn
Утас: 11-319051
Ажлын цаг: Даваа-Баасан 08:30-17:30