Үндсэн чиг үүрэг
Оюутны хөгжил удирдлагын газар нь шинэ элссэн оюутныг бүртгэн авахаас эхлээд, төгсөх хүртэлх оюутан суралцагчидтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан чиглүүлж ажилладаг.
Тус газар нь их сургуулийн оюутанд зөвхөн мэргэжил эзэмшүүлэхээс гадна ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёлтой, урлаг спортын авьяас чадвартай, эрүүл мэнд бие бялдар өв тэгш хөгжилтэй, хувь хүний хувьд хөгжиж чадсан, орчин үеийн нийгмийн чиг хандлагад бүрэн нийцсэн мэргэжилтэнг бэлдэх тэргүүн зорилготой.
ОХУГазрын бүтэц, үйл ажиллагаанд Оюутны соёлын төв, Оюутны эко төв, оюутны өөрөө удирдах сайн дурын байгууллагууд, холбоо, нийгэмлэг, клуб, зөвлөлүүд харьяалагдан ажилладаг