Хангамж үйлчилгээний газар

Үйл ажиллагааны чиглэл

Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тендер, худалдан авалтын ажлыг зохион байгуулах, Тендерт шалгарсан этгээдүүдтэй гэрээ байгуулах, түүний хэрэгжилтийг хангуулж ажиллах, Нийлүүлэгчээс ирж байгаа бараа материал, ажил, үйлчилгээ сэлбэгийн чанарт хяналт тавьж хүлээн авах, хадгалах, санхүүгийн баримтыг бүрдүүлэх, Салбар сургууль, газар, албадуудаас бараа материал, сэлбэг хэрэгслийн захиалгыг авч, худалдан авалтыг зохион байгуулах, Тухайн жилд хийгдэх Хөрөнгө оруулалт, Их засварын ажилд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмж, хөрөнгийн эх үүсвэрийг захирлын зөвлөлөөр, удирдах зөвлөлөөр батлуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хагас болон бүтэн жилийн тайлан гаргаж холбогдох газарт хүргүүлэх, Төв сургууль болон бүрэлдэхүүн сургуулиудын хичээлийн байр, оюутны байрнуудын урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээг хийх, Түрээсийн сонгон шалгаруулалтыг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, Түрээслэгчээр шалгарсан этгээдүүдтэй гэрээ байгуулах, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, Батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээнд бараа материалын нөөц бүрдүүлэх, Салбаруудын хооронд бараа материалыг зөв зохистой хуваарилах, мэдээллээр хангах

Зорилго

  Хангамж үйлчилгээний газар нь АШУҮИС-ийн Эрдэмтэн  багш, ажилтан ажилчид, оюутан залуучуудын ажиллах, сурч  хөгжих, амьдрах  тав тухтай орчинг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэх, засвар, техникийн шинэчлэл хийх, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материал, ажил үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу дотоодын зах зээлээс бэлтгэх, хуваарилах, мөн бараа материал эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцах, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

mnums logo

Холбоо барих

Хангамж үйлчилгээний газар

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
С.Зоригийн гудамж хичээлийн төв байр, 2 давхар, 222 тоот

И-мэйл: service@mnums.edu.mn
Утас: 11-312003
Ажлын цаг: Даваа-Баасан  08:30-17:30