Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Түүхэн товчоо

2014   АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын кабинет

2016   АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Монгол анагаах   ухааны клиник

2019   АШУҮИС, Монгол-Япон Сургалтын эмнэлэг, Монголын  Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төв

2021  Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг  

Зорилго

Зонхилон тохиолдох өвчин эмгэгийг өрнө, дорнын анагаах ухааныг уялдуулан нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хувь хүний өвөрмөц чанарт тохируулан стандартын дагуу  эмнэлгийн үйлчлэх хүрээний ард    иргэдэд үзүүлэх, мухардалд орсон өвчний оношлогоо, эмчилгээний асуудлыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр монгол улсын   хэмжээнд шийдвэрлэх, зөвлөх үүргийг гүйцэтгэнэ.

Зорилт

Хүнийг дээдлэх, бие хэл, сэтгэлийн үйлийг бүхэл цогцоор нь анагаана

Нотолгоонд суурилсан уламжлалт эмчилгээний шилдэг аргуудыг нэвтрүүлнэ

Эелдэг харилцаа хандлагатай, ёсзүйн хэмжээг дээдэлсэн эмнэлгийн мэргэжилтэн байна

Ил тод нээлттэй эмнэлэг байж нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хувь нэмрээ оруулна

Үндэсний хэмжээний мэдээллийн бааз, сан үүсгэнэ

Үнэт зүйлс

  • 1. Үйлчлүүлэгч төвтэй
  • 2. Мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлага
  • 3. Бүтээлч, санаачлагатай сэтгэлгээ
  • 4. Чанартай үйлчилгээ
  • 5. Эелдэг, чадварлаг баг

Цагийн Хуваарь
Даваа - Баасан гаригт 08:20-16:20
Өөрийн биеэр эмнэлэг дээр ирж бүртгэлийн ажилтанаас үзлэгийн цаг авах боломжтой