Хаяг
“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН V ХУРЛЫН УДИРДАМЖ
Монгол Улсад их Их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежемнтийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг
хэлэлцэх зорилгоор АШУҮИС-ийн 85 жил, НЭМС-ийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эмнэлгийн менежмент” олон улсын V хурлыг зохион байгуулж байна. Хуралд эмнэлгийн удирдлагууд, эрүүл мэндийн бодлого боловсруулагчид, их сургуулийн багш судлаачид, оюутнууд, олон улсын зочин илтгэгчид оролцоно.
ХАМРАХ ХҮРЭЭ:
ЭМЯ, БШУЯ, НХХЯ, СЯ, Монгол Улсын лавлагаа шатлалын эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төв
ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
– Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодлого
– Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт
– Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, менежмент
– Эмнэлгийн санхүүжилт
– Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд гарч буй ахиц, бэрхшээл
– Эмнэлэгт суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн дэвшил